Сагс
Сагс хоосон байна

Ширхэг:
0

Нийт:
0

Лицензийнхээ төрлийг өөрчилж, шинэчилж болох уу?
2026.05.13 14:35

Танд байгаа лиценз таны хэрэгцээнд тохирохгүй байж магадгүй тул үүнийг шинэчлэх, өөрчлөхийг хүсэх тохиолдол гарч магадгүй. Бид үүнийг лиценз шинэчлэх гэж нэрлэдэг.

Одоогоор дараах лицензүүдийг шинэчлэх боломжтой:

  • Mozaik STUDENT => Mozaik TEACHER
  • mozaBook SCHOOL-LAB => mozaBook CLASSROOM
  • HOME цахим сурах бичиг => CLASSROOM цахим сурах бичиг (энэ боломж нь бүх оронд байдаггүй)

Mozaik STUDENT, Mozaik TEACHER, mozaBook SCHOOL-LAB, mozaBook CLASSROOM лицензийн хувьд XR, юмуу Multilang өргөтгөлийг лицензийн үндсэн төрлийг өөрчлөлгүйгээр нэмэх боломжтой.

Лицензээ шинэчлэхийн тулд та дээрх лицензүүдийн аль нэг хүчинтэй лицензтэй байх шаардлагатай. Лиценз шинэчлэл нь нэг ёсондоо веб дэргүүрийн худалдан авалт бөгөөд тэнд та лицензүүдийн үнийн зөрөөг төлөх хэрэгтэй. Шинэчилсний дараах лиценз нь таны өмнөх лицензийн хүчинтэй хугацаатай адил хугацаагаар хүчинтэй байх бөгөөд (ж нь: 2 жилийн хугацаат лиценз) хүчинтэй байх хугацаа нь худалдан авсан өдрөөс эхлэх болно.

Лицензийг шинэчлэхийн тулд дараах алхмуудыг даган хийнэ үү:

  • Өөрийн нэр дээрээ дараад (1), дараа нь Миний лицензүүд (2) цэсэн дээр дараарай!
  • Эндээс шинэчлэхийг хүссэн лицензээ хайж олоорой. Ингээд Шинэчлэх товчин дээр дараарай (3)!
  • Гарч ирэх самбар дээр сонгосон лицензийг ямар төрлийн шинэ лиценз рүү сайжруулах боломжтойг харж болох бөгөөд самбарын дор хоёр лицензийн үнийн зөрүүг бас харж болно.
  • Зарим нэг төрлийн лицензийн хувьд XR (4), юмуу Multilang (5) өргөтгөлүүдийг лицензээ өөрчлөлгүйгээр ч нэмэх боломжтой. (Жишээлбэл VR нүдний шилийг зөвхөн XR өргөтлгөлтэй лицензээр ажиллуулах боломжтой байдаг)
    Үүнийг тохируулахын тулд сонгох дөрвөлжинг хүссэнээрээ сонгоорой! Үнэ нь үүнээс хамааран өөрчлөгдөх болно.
  • Хэрэв лицензийг сайжруулахыг сонгосон бол шинэ лицензийг сагсандаа хийгээд (6), худалдан авалтаа дуусгаарай (7)!

Танд тус болсон уу?